Б.Хулан
ажлын алба
Боловсрол
2022.05.10 13:10
3472
Дэлхийд өрсөлдөхүйц эрдэмтэд бэлтгэгдэн гарлаа

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн "Монгол улсад боксын спортыг хөгжүүлэх боломжийн судалгаа" сэдвээр,  докторант, МУСГЗ Э.Баатаржав “Монгол соёлын өв болох туулийг үечлэн судалсан нь” сэдвээр эрдмийн зэргээ амжилттай  хамгааллаа.

Монгол улс 1948 онд боксын тэмцээнийг анх зохион байгуулж байсан үетэй харьцуулахад энэ спорт тив дэлхийн аваргатай болтлоо өндөр хөгжсөн. Тэгвэл цаашид боксын спортыг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх судлаачийн тоо ийнхүү нэгээр нэмэгдэж байна.

 Дэлхийд тууль хөгжсөн улс орон цөөхөн бөгөөд ихэвчлэн 1-3 туультай байдаг бол монголчууд 200, 300-аар тоологдох туультай ард түмэн юм.  Судлаачид туулийг нэг л цаг үед хамааруулж ойлгодог бол тууль бүр харилцан адилгүй цаг үед үүсэж бий болсныг туульч Э.Баатаржав судалгааны ажлаараа дэвшүүлсэн.

Судалгаанд суурилсан хөгжлийн бодлогыг боловсруулах нь улс орны хөгжилд чухал хувь нэмэртэй.  Эдгээр судалгааны ажлаар дамжуулан Монгол улсад төдийгүй  бүс нутаг, олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээний судлаачид төрөн гарч байгааг  Монгол Улсын Эрдмийн их сургуулиас онцолж байгаа юм.