Б.Нарангоо
Ерөнхий редактор
Соёл урлаг
2022.05.10 15:46
2170
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ажлаа дүгнэж, тайлан тоглолтоо хийнэ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ажлаа дүгнэж, хүндэтгэлийн тайлан тоглолтоо энэ сарын 21, 22-нд зохион байгуулах гэж байна. Шавь нарынх нь зүгээс  багшдаа барьж буй бэлгийн нэг, энэхүү хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан байна. 

Ш.Чимэдцэеэ "Алтан тайзны босгоор алхаж орсноос хойш хагас зуун жил болжээ. Шавь нарыгаа дууны урлагт хөтөлснөөс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэдний маань санаачилгаар "Дуунд залбирсан тавилан" нэртэй тоглолт удахгүй болох юм. 

Монголын уртын дууны холбооноос 108 дуучин ирж дуулна. Мөн Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" хэмээх сайхан дууны эгшигт Цагаан, Ногоон дарь эхийг дүрслэн буулгасан бурхад бүжиглэнэ" гэж хэллээ. Мөн тэрбээр "Миний шавь нарын дунд алдартай дуучид олон бий. Гэхдээ багштайгаа зэрэгцээд дуулж байсан удаагүй. Ингээд шавь нарынхаа зөвлөгөөг аваад тоглолт хийхээр төлөвлөсөн" хэмээн ярилаа.