Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.11 17:36
9651
Д.Сосорбарам: Женко дүүгийн тэжээсэн хүр хорхой над руу Миль хаусын гурил цацав

Өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр жагсаалыг зохион байгуулж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс рүү  “Босоо хөх монгол” хөдөлгөөний н.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. н.Бээжин нар энэхүү үйлдлээ “Орос байхгүйгээр Монгол Улс хэзээ оршин тогтнож байсан юм” тайлбарлаж, Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүмжилснийх нь төлөө гурил цацаж, “Та нар зайлцгаа” гэж орилжээ.

Ийнхүү иргэдийн тайван байдал алдагдал эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдал үүссэнээс цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулж, жагсаалыг тараажээ. Гурил цацуулсан Д.Сосорбарам “Сая над руу гурил цацсан гурилнууд Путин руугээ зайл. Та нарыг өрөвдөж байна. Гэвч та нар ертөнцийн онигоо. Та нар миний нүүр рүү гурил цацсанаараа өөрсдөө гурил мэт харагдаж байна. Та нараас ичлээ” гэсэн юм.  

Харин Д.Монголхүү “Оросын боолууд Путины гар хөлүүд зайл” хэмээн орилж, өөрийн сошил хуудсаараа "Э.Бат-Үүлийг хэн үсдсэн, Со руу хэн гурил цацсан залуусыг хэн эрэмдэглэнэ гэсэн анзаараад л байгаарай. Нэг л эзэнтэй " гэж жиргэжээ.