Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.05.12 11:53
2633
Л.Данзанноров: Н.Түвшинбаяр шүүгч нарт нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09:30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн нь хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн эл хэргийг шүүхээс татгалзсан учир шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Н.Түвшинбаяр шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийснийг шүүгч нар илчилж, цагдаагаар шалгуулж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Мөн хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг “Маргааш өглөө шүүх хурал боллоо. Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Хайрт ханийг минь үнэхээр хэрцгийгээр үгүй хийчээд бас л их зоригоо!” хэмээн цахим хуудаснаа бичсэн юм.

Тэгвэл энэ талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Шүүгч нарт нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй, огт худал мэдээлэл "гэв.