Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.05.13 10:30
812
Гадаад хөрөнгийн бодит ашиглалт мөн үеэс 20.5%-иар өсжээ

Тавдугаар сарын 12-нд Хятадын Худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 оны 1-ээс 4-р сард үндэсний хэмжээнд 478 тэрбум 610 сая юанийн гадаад хөрөнгийг ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.5%-иар өсжээ. 

Үүнд: Үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 351 тэрбум 940 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5%-иар өссөн бол, дэвшилтэт технологийн салбар дахь гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 45.6%-иар нэмэгдсэн байна. 

Гадаад хөрөнгийн эх үүсвэрийн хувьд, БНСУ, АНУ, ХБНГУ-аас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 76.3%, 53.2%, 80.4% (чөлөөт боомтоор дамжсан хөрөнгө оруулалтын мэдээллийг хамруулаад)-р өсжээ.