Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.17 11:24
5409
Иргэн Б.Батдэлгэр ҮХЦ-ийн гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардлаа

Иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж,  гадна талбайд  эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр "Бүрэн цутгамал компанийн зүгээс МХЕГ-ын илтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх гээд хоёр ч шатны шүүх харьяаллын бус гээд хүлээж авахаас татгалзсан. Иймээс ҮХЦ-д Маргаан  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1- дээр аль ч шүүх  авч хэлэлцэхгүй байгаа маргааныг Үндсэн хуулийн цэц харьяалал тогтоогоод холбогдох шүүхэд шилжүүлнэ гэх энэ заалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2022 оны 1-р сард ҮХЦ-д харьяалал тогтоож өгөөчээ гэх хүсэлт гаргахад Дээд шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч Дээд шүүхээс манайд хариу ирэхдээ захиргааны хэргийн маргаан биш байнаа гэсэн. Тэгэхээр Дээд шүүх нь ч хүлээж авахгүй байгаа юм. Иймээс ҮХЦ-д дахиж хандсан. Гэтэл ҮХЦ-ийн талаас Дээд шүүхээс танд хариу өгсөн байнаа гээд хүлээн авахаас татгалзсан. Дээд шүүх нь хүлээн авахгүй, иргэн, захиргааны шүүх нь  хүлээж авахгүй байгаа тохиолдолд би хаана хандах юм бэ. Иймээс ҮХЦ-ийн гишүүдийг  хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж байна" гэлээ.