Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гэмт хэрэг
2022.05.17 12:32
9393
Үндэслэлгүй хөрөнгөжсөн яамны газрын дарга асан Р.Ононгоос 644,9 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгоно
Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Онон  460 мянган доллараар 242 мкв байр авсныг АТГ-аас шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоожээ. Гэвч түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн. хөрөнгөө худалдан авсан эх үүсвэрээ нотолж чадаагүй гэх заалтаар гэм буруутайг шүүхээс тогтоосон ч  хэрэг зургаан жилийн өмнөх үйл явдал учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр  хэрэгсэхгүй болжээ.
Улмаар 2019 онд  АТГ-аас Авлигын эсрэг хуулийг үндэслэн хохирол нөхөн төлүүлэх хүсэлтийг Прокурорт тавьж, төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Улсын Ерөнхий прокурорын газраас Иргэний хэргийн шүүхэд гаргасан байна. 
 
Анхан шатны шүүх Прокурорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Ононгоос дээрх мөнгийг гаргуулах ёстой гэж үзжээ. Тэгвэл Р.Онон өмгөөлөгчөөрөө дамжуулж, энэхүү мөнгийг төлөхгүй хэмээн гомдол гаргасан боловч Дээд шүүхээр эл хэргийг хэлэлцээд түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой хэмээн үзжээ. 
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээж, улсад 644.9 сая төгрөг нөхөн төлөгдөхөөр боллоо.