Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.18 16:28
5228
О.Цогтгэрэл: Бүлгийн даргыг олонхиороо шийддэг байх УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр УИХ-ын даргад УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа.  Тэрбээр "Нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын тухай хуульд намын бүлгийн даргыг томилох харилцааг тодорхой   зааснаас биш явцын дунд өөрчлөн солих харилцааг тодорхой заагаагүй юм байна. Энийг бид АН-ын бүлгийн дүрэм, журам гэдгийг дотоод асуудлаар шийднэ гэхээр мухардал үүсээд байсан. Иймээс нэг зүйл заалттай  нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа. Утга нь “Аливаа УИХ дахь бүлгийн үйл ажиллагааны удирдлагыг  солихдоо  олонхиороо шийдэж, УИХ-ын даргад хүргүүлж, УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар танилцуулснаар хүчин төгөлдөр болно” гэх тодорхой зүйл заалтыг өргөн барьж байгаа" гэлээ.