Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.19 09:24
1705
2022 оны эхний улиралд хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянган дуудлага иржээ
 
Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байсан. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг 3 оронтой болгох шийдвэр гаргаж 108 болгосон юм. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн байна.
 
2022 оны 1-р улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ.
Гал унтраах ангийн, цагдаагийн, эмнэлгийн түргэн тусламжийн утсыг цээжээр мэддэг шиг хүүхдийн түргэн тусламжийн утсыг хүн бүр мэддэг байя!