Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.19 11:09
5368
Б.Ариунболд: Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой Дээд шүүхийн орчимд АН-ын гишүүд тайван жагсаал хийнэ

Улсын дээд шүүх хэн гэдгээс үл хамаарч намын дотоод хурлын шийдвэрийг хэлэлцэж шийдвэрлэх байх гэж бодож байна. Улсын дээд шүүхийн хурал гэдэг УИХ-тай ижил. Иймээс хэлэлцүүлгийн шатаа олон нийтэд нээлттэй, ил тодоор авч хэлэлцэж, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэйгээр хэлэлцэж, шийдвэрлэх түвшинд хаалттай байж болох юм. Үгүй бол хаалттай байдлаар хэлэлцэх нь маргалдагч талуудад үл ойлголцол үүсгэж байна.  Оролцогч талыг оруулахгүй юм гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ядаж оруулах хэрэгтэй. Шилэн нээлттэй ил тод байх хэрэгтэй. Үгүй бол хаалттай хаалганы цаана асуудлыг шийдлээ гээд хоёр жилийн хугацаанд улс төрийн байгууллагыг үл ойлголцолд хүргэж байна.

Энэ сарын 19, 20-нд улс төрийн намын бүртгэлтэй холбоотой Улсын дээд шүүхийн орчимд АН-ын гишүүд дэмжигчид үзэл бодлоо илэрхийлж, тайван суулт хийнэ. Үүнтэй холбогдуулж нийтийн эмх замбараагүй байдлыг алдагдуулахгүй байхаас сэргийлж, ЧД-ийн хэв журмын болон замын цагдаа нар хамтарч ажиллаачээ гэсэн хүсэлт гаргаж байгаа юм. Учир нь хөдөлгөөний нягтрал ихтэй гудамжинд үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас зам тээврийн осол гарахвий, эмх замбараагүй байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа юм. Иймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг нэгдүгээрт жагсаал зохион байгуулагчдад байдаг. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллага дэмжигч байгууллагаар оролцдог.