Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.19 12:09
2104
н.Мөнхболд: Хотын дарга мэдэгдэлдээ "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата мэдээлэл Солонгос улсад байдаг, аудит хийх боломжгүй гэх ташаа мэдээлэл өгсөн

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийтийн тээврийн шинэчлэл хийхээр болсноо зарлаж, хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотой "Улаанбаатар смарт карт" компани өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тус компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга н.Мөнхболд: Манай компани энэ жил 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, технологийн дэвшил, инновацийг дэвшүүлсэнн. Мөн нийтийн тээврийн санхүүг ил тод нээлттэй болгож, өссөн дүнгээр өнгөрсөн хугацаанд нийслэлд 212 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон. Хотын дарга Д.Сумъабазар парк шинэчлэлийн явцтай холбоотой мэдэгдэл хийхдээ, манай компанийн зардлын санхүүжилт өссөн, дата мэдээлэл Солонгос улсад байдаг. Аудит шалгалт хийх боломжгүй гэх ташаа мэдээлэл өгсөн. Энэ бол бодит байдалтай нийцэхгүй. Зардлын санхүүжилт яагаад өссөн бэ гэхээр манай орлого гурван хэсгээс бүрддэг. нэгдүгээрт картаар төлсөн төлбөр. Хөнгөлөлттэй зорчсон буюу ахмад настан, оюутнууд. Орлого зардлын зөрүү санхүүжилт гэх гурван хэсгээс бүрддэг. Зардлын санхүүжилт НИТХ-ын шийдвэрийн дагуу нийслэлийн  тээврийн  газраас автобус компанийн гүйцэтгэлд тооцоолж, санхүүжилтийг олгодог. Энэ бол Улаанбаатар смарт картын дансаар огт дамжилгүйгээр нийслэлийн тээврийн компанийн дансаар автобус компаниудад олгогддог. Зардлын санхүүжилтийн хувьд тухайлбал 2016 онд 53,7 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 106,6 тэрбум төгрөг болж өссөн.

2017 онд нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжсэн. Үүнээс хойш жолооч гар дээр бэлэн мөнгө авах болсон үүнд тавих хяналт шалгалт маш сул, шугамын орлого төвлөрүүлэхэд автобус компанийн хариуцлага байхгүй болж, хот орчмын тариф болон зайнаас хамаарах тарифыг мөрдөөгүйгээс зардлын санхүүжилт өсөхөд нөлөөлсөн.

Ажлын гүйцэтгэлийг тооцохдоо тойрог хийж байгаа шалгуур хоёуланг хангаж байгаа тохиолдолд санхүүжилт олгоно гэсэн ч үүнийг мөрдөөгүй. Зөвхөн зам дээр явж байгаагаар санхүүжилт олгох болсноос энэ санхүүжилт өсч байна. Тэгэхээр зардал гардгаараа гарч байгаа ч гүйцэтгэл дутуу хийгдэж байгаагаас шугамын орлогыг бүрдүүлж чадахгүй байна. Манай төсөл хэрэгжиж эхэлснээс  хойш хаагуур ачаалал их байдаг гэхчилэн дата мэдээлэл цугласан. Маршрут төлөвлөлт оновчгүй, хүртээмжгүй байгаатай мөн холбоотой. Одоо манай дээр байгаа дата мэдээлэлд тулгуурлан шинэ маршрут зохиох, шинэ төлөвлөлтдөө ашиглаач гэх саналыг бид удаа дараа тавьсан" гэлээ.