Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.19 12:32
52658
И.Мөнхжаргал : Бидний жагсаал дээд шүүхэд нөлөөлөх зорилго агуулаагүй

Ардчилсан намын 21 аймаг, 330 сумын   гишүүд дэмжигчид намын даргын асуудалтай холбоотой өнөөдөр, маргааш хоёр өдөр дээд шүүхийн ойролцоо тайван жагсаал хийж байна. Энэхүү жагсаалыг өнөөдөр ажил тартал зохион байгуулах юм байна. Дээд шүүхийн шийдвэр шударгаар шийдвэрлэгдтэл энэхүү жагсаал, цуглаан арга хэмжээг гишүүд дэмжигчид зохион байгуулна гэлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Дээд шүүхээр ямар нэгэн хэрэг маргаан хянан шийдвэрлэх материал өгөөгүй. АН Үндсэн хуулиар өгсөн эрхээ эдэлж, намын даргыг олонхиороо сонгож, холбогдох материалыг дээд шүүхэд өгсөн. Өнөөдөр бид Дээд шүүхэд итгэл алдаж байна. Өнөөдрийн жагсаал маш тайван замаар явж, бид нөлөө үзүүлэх гээгүй. Шүүхийн бүртгэлийн асуудалд тайвнаар хандаж, ажиглаж байгаагаа  л илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл намын даргаар С.Эрдэнэ байгаа мэтээр явж ирсэн. Үүнээс улбаалж өмч шамшигдуулах гэхчилэн зөрчлүүд гарч байна" гэлээ.