Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.19 14:36
2259
Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгав

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон билээ. АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл уг хуулийн хугацаа дуусч, шүүх өнөөдөр түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэж, 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгажээ. 

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.