Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.20 12:15
11488
И.Мөнхжаргал: С.Эрдэнэ Ардчилсан намаа зарж дууссан бол зайлаачээ гэж хэлмээр байна

Улсын дээд шүүхээр өнөөдөр Х.Баттулгыг АН-ын даргаар батламжих эсэхийг хэлэлцэж буй. Үүнтэй холбоотой АН-ын гишүүн дэмжигчид тайван жагсаал хийж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр хараахан байгаагүй байна. Тус намын ЕНБД И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. 

"2020 оны парламентийн сонгуульд ялагдсан дарга өөрөө огцорч тамгаа өгсөн. Сонгуулиар О.Цогтгэрэл дарга сонгогдож, өмнө нь ч  бас материалыг нь өгөх гээд ирж байна. Яагаад гэвэл намын дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас л зогсч байгаа юм. Дараагийн сонгуулиар М.Тулгат сонгогдвол бас л бүртгүүлэх гээд ингээд зогсох байх. Энд хэн нэгэн хувь хүний тухай асуудал биш. Намын бүтцийн тухай асуудал. Яагаад намд 26 жил гишүүнээр элсч явчихаад намаа ялны наймаанд өгсөн С.Эрдэнээд өгөөд, өөрөө өөр нам байгуулаад явж байдаг юм. Тийм 110 мянган гишүүн байдаг юм уу. С.Эрдэнээ хэдэн гишүүнтэй юм. С.Эрдэнийг дагадаг хэдэн анхан шатны нэгж байдаг юм. Тийм юм байхгүй шдээ. Ардчилсан намаа зарж дууссан бол зайлаачээ гэж хэлмээр байна " гэлээ.