Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.20 12:40
80771
СБД дэх дахин төлөвлөлтийн төсөл дээр үнэ ханш тохироогүйгээс иргэн, ААН-ийн хооронд зөрчил үүсчээ

СБД-т дахин төлөвлөлтөд орсон газрын маргаан үүсчээ. Тодруулбал, шүүхийн шийдвэр гараагүй газрын барилгыг нурааж, "Уран проект" компани барилга барихаас үүдэлтэй иргэн, ААН-ийн хооронд маргаан үүсч, иргэдэд хүндрэл үүссэн байна. 

Иргэд " Төсөл нэг барилга байгаа юм. Буулгах зөвшөөрөл зөвхөн 22 дээр гарчихаад 21 дээр гараагүй. Тэгсэн хэрнээ төсөл нь нэг байгаа юм. Иймээс бид ханддаг газар нь хандаж шалгуулна. Гэрээгээ шинэчилнэ гэхээр болноо л гэдэг. 21-тэйгээ тохирохгүй бол болноо л гэдэг. Хүний хөрөнгийг ингэж болохгүй шдээ. Гэрээ нь өөрөө зөрчилтэй. Хүч түрж байгаа хэлбэр байхгүй юу. Хүний өмчийг шууд булааж байна. Гэрээний нөхцлөө өөрчлөөд 21р байртай тохиролцвол чөлөөлөөд, төслөө хурдан явуулъя л гэж байгаа. 

Иргэн "Би 22-р байрны иргэн. Надад газар өгөхдөө 21-р байранд өгсөн. Гэтэл 21-р байрны  17 айлтай гэрээ байгуулаагүй. Тэгэхээр 21-р байр нурахгүй хэр нь надад 21-р байрны газрыг зарсан. Иймээс би гэрээгээ цуцалмаар байна. Нурахгүй хүний юмыг надад зараад байна. 

“Уран Проект”  компанийн дэд захирал "Гэрээн дээр бүх зүйл тодорхой байгаа. Гэрээнд 20 сар дотроо төлөвлөсөн байранд оруулж чадахгүй бол хохирлыг компаниас бүрэн хариуцна гэж заасан байгаа. Энэ 21,22-р байрны нийт оршин суугчдын 80 хувьтай гэрээ байгуулсан тохиолдолд Нийслэл энэ төслийг хэрэгжүүлэх  эрхийг батламжилж өгдөг. Бид иргэдийн 80 хувьтай гэрээ байгуулаад батламжаа аваад дараагийн шатны үйл ажиллагаа болох барилга буулгах  үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Иргэдийн зүгээс 21-р байрны оршин суугч нэг иргэн өөрийн зүгээс саналыг тавьсан. Энэ саналыг 100 хувь хүлээн авч хариу өгсөн. Нийслэлээс нэгэнт төсөл  хэрэгжих учраас 22-р байрнаас үйл ажиллагаагаа эхэлж бай гэх зөвшөөрөл өгсний дагуу хууль ёсны дагуу эхэлж байна. Бид нарт өгсөн саналаар 21-р байрны иргэн тохиролцъё. Миний хөрөнгийг 5,5 тэрбум төгрөгөөр худалдан ав гэх санал ирүүлсэн. Тэр саналыг бид албан ёсоор үнийн дүн тоотой нь өгсөн байгаа. Иргэд рүү түрэмгийлсэн зүйл байхгүй. Иргэдтэй нэг бус удаа уулзаж, барилгын хашаа явцын талаар тайлбарласан. Үүнийг 21-р байрны иргэн зохион байгуулалттайгаар иргэдийг турхирч байна л даа. Бидний зүгээс иргэн Түшигийн саналыг хүлээж авсан. Энэ хүний гадна 80 хувийн иргэдийн эрх ашиг байгаа учраас тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэх байр сууриа илэрхийлсэн байгаа " гэлээ.