Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.20 16:31
7792
Н.Ган-Очир: Дээд шүүхэд МАН-ын төлөөлөл байгаа цагт АН-ын асуудал хэзээ ч шийдэгдэхгүй юм байна

АН-ын ХЭГ-ын дарга Н.Ган-Очир  “Шударга шийдвэрийн төлөө санаагаа чилээж ирсэн нийт гишүүддээ баярлалаа. Аймаг , дүүрэг болгоноос маш олон хүн ирлээ. Санаачилгаараа ирсэн хүмүүсийг хоёр хоёр цагийн зайтай сэлгэж суулгалаа. Монгол Улсын дээд шүүх МАН-ын төлөөлөл хийж байгаа зарим шүүгч байна. Эдгээр хүмүүс 2022 онд АН-ын асуудлыг хэзээ ч шийдэхгүй юм байна. Энэ хүмүүс бүгд эрх баригчдын гар хөл болжээ. Хэнээс ч хараат бус байх ёстой, халдашгүй болох ёстой гэдэг заалт хэрэгжилгүй, АН-ыг нухчин дарахын төлөө ажиллаж байна. Өмнө О.Цогтгэрэл даргыг хоёр ч удаа бүртгээгүй. Сая бид сунгаагаа хийж, их хурлаа хийсэн. 21 аймаг, 330 сумын даргын тамгыг дарсан ч бүртгэхгүй юм байна. Иймээс Дээд шүүхийг цэвэрлээд,  материалаа  татаж авч байна. Шүүх шийдвэр гараагүй байхад өчигдөр мэдэгдэл хийхдээ бүртгэлийн хурлыг  шүүх хурал гэж зарлаж байгаа нь түрүүлж зургаа зурсан гэсэн үг. Биднийг учраа олоогүй гэдгийг шүүгчид яаж мэдэж байгаа юм бэ. Бид хэзээ ч зогсохгүй. Үргэлж нийт гишүүдийнхээ сонгох эрхийн төлөө зогссоор байх болно” гэлээ.

АН-ын ЕНБД И.Мөнхжаргал: Өнөөдрөөс шударга шүүхийн төлөөх АН-ын тэмцэл эхэлж байна 

АН  3 зун удирдлагагүй явлаа. Үүнийг өөрийн эрх ашигт нийцүүлж АН-ыг удирдлагагүй байлгах сонирхолтой хүмүүст хандаж хэлье. Өнөөдрөөс эхэлж шударга шүүхийн төлөө АН-ын  тэмцэл эхэлж байна. Бид өнөөдрийн шударга бус шүүхээс материалаа татаж авч байгаа нь шүүгч урьдчилан дүгнэлтээ гаргаж шийдэхгүй байгаа учраас материалаа татаж авсан шүү. Цаашид бид шударга шүүхийн тогтолцоо, хараат бусаар ажиллуулахын төлөө ажиллана. Өнөөдрөөр тайван жагсаалыг хааж байна. Иймээс ямар нэг үймээн самуун үүсгэлгүй, тайван тарахыг уриалж байна” гэлээ.