Эрэн сурвалжлах
2022.05.23 07:59
9881
"Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян нээлтээ хийнэ

14.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хуралд Гавьяат жүжигчин А.Цэгмид, дуучин Б.Бат-Энэрэл, Энжи буюу А.Эрдэнэцэцэг Эх, үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтын талаар мэдээлнэ.

14.00 цагт Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан иргэдтэй уулзана.

14.00 цагт Соёлын төв өргөөнд ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход туслах зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт болно. Утас: 89017101

17.00 цагт Спортын төв ордонд сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 88023710

 

Төрийн ордонд

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11.00 цагт “Баганат” танхимд Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулна.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхим Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 89011440