Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2022.05.23 08:07
517
Б.БАТЗОРИГ: Тусгай хэрэгцээт болон энгийн 600 хүүхдийн ХАМТАРСАН ГҮЙЛТИЙН тэмцээнд цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг нь хангаж, ХӨТӨЧӨӨР дэмжин оролцлоо

Өчигдөр гүүндэсний цэцэрлэгт хүрээлэнд тусгай хэрэгцээт 250 гаруй хүүхэд, сайн дураараа дэмжихээр ирсэн 250 гаруй хүүхэд гээд нийт 500 гаруй хүүхдийн нөхөрсөг гүйлтийн тэмцээн боллоо. Уг гүйлтийн тэмцээнийг Ахиллис Монголиа ТББ-аас зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаа. Энэ талаар зохион байгуулагч нараас тодрууллаа.

Arslan.mnНЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг :

Ахиллис Монголиа ТББ-аас жил болгон нийслэлийн тусгай хэрэгцээт 6 сургуулийн сурагчдын дунд хүүхдүүдийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллагаас тус гүйлтийн тэмцээнийг дэмжин ажиллаж, аюулгүй байдлыг нь хангах, шаардлагатай хүүхдүүдэд хөтөчөөр оролцох, мөн хөгжөөн дэмжиж урлагийн тоглолт, үзүүлбэрийг бэлтгэн оролцож байна.

Өнөөдөр тус арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төвийн 6 дүүрэг хариуцсан хүүхдийн болон гэр бүлийн чиглэлээр ажилладаг 60 гаруй алба хаагчид оролцож байна.

Мөн сайн дураараа цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хүүхдүүдэд гүйхэд нь хөтөч хийх, хөгжөөн дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар ирсэн байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд бүр бүх боломжийг ижил тэгш хүртэх ёстой. Энэхүү гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сайн дураар нь хамруулах, боломжийг нь хангахын төлөө бид энэ сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. ЦЕГ-ын Сүлд чуулганаас мөн хүүхдүүдийн гүйлтийг хөгжөөн дэмжиж байна. 

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд битгий шантраарай, таны хүүхэд ямар нэгэн ялгаатай байдлаасаа болж ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгахын төлөө хамтдаа хичээж, боломжтой бүх зүйлийг хийгээрэй гэж уриалмаар байна.

Монголын цагдаагийн байгууллагаас ч мөн адил боломжит бүх тал дээр дэмжин, хамтран ажиллахад бэлэн байдаг.

Arslan.mn

Ахиллис хүүхэд хөтөлбөрийн зохицуулагч Т.Наранцацралт :

Ахиллис Монголиа байгууллага нь спортоор дамжуулж тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, нийгэмд идэвхтэй иргэн болоход нь дэмжиж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил 6 дахь жилдээ болж байна. Ахиллис хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 6 сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээл дээр хийдэг алхалт, гүйлтийнх нь амжилтыг ахиулаад төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, спортын хэрэгсэл, хэрэгцээт хичээлийн хэрэгслээр нь урамшуулдаг.

Бид тусгай хэрэгцээт хүүхдүүддээ өөрийгөө дайчилж чадвал урамшуулна, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусдын адил гүйж чадна шүү гэдгийг ойлгуулахыг зорьдог.

Энэ хичээлийн жилийн хаалтын ажиллагаа болгож “Хөгжилтэй гүйлт” арга хэмжээгээ ийнхүү зохион байгууллаа. Уг арга хэмжээнийг дэмжин сайн дураараа мөн 300 орчим энгийн хүүхэд хамт гүйж байгаа. Хамтдаа амжилт үзүүлж чадна гэдгийг харуулахыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд 6 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1300 орчим тусгай хэрэгцээт хүүхдүүд гүйжээ. Өнөөдрийн арга хэмжээнд дэмжин оролцсон цагдаагийн байгууллага, 361 брэнд, имарт гээд олон дэмжигч нартаа талархаснаа илэрхийлье. Хамтдаа ялгаварлан гадуурхалгүй, тэгш боломжийг бүрдүүлсэн нийгмийн бүтээхийн төлөө уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn