Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2022.05.23 14:41
3668
НБГ: Хүүхэд биеийн тамирын хичээлийн үеэр биш гэртээ зүрхний инфактаар нас барсан

Биеийн тамирын хичээлд масктай  гүйсэн сурагч нас барсан гэх асуудлаар БШУЯ-аас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Мэдээлэлтэй холбогдлуулан бүх сургуулиудад холбогдож мэдээлэл авсан. Биеийн тамирын хичээлийн үеэр нас бараагүй. Харин зургаадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарсан. Биеийн тамирын хичээлдээ орох гэж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадна камерыг шалгахад ямар нэгэн гаднын нөлөөгүй бэртсэн нь тогтоогдсон. Амны хаалтгүй байсан. Сурагчийн биеийн байдал хэвийн, ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа. 

Аравдугаар ангийн сурагч  нас барсан гэдэг мэдээлэл явж байна. Тухайн хүүхэд биеийн тамирын хичээлийн үеэр нас бараагүй,  5-р сарын 13-ны өдөр гэртээ зүрхний инфактаар нас барсан" гэв. 

Энэ үеэр БШУЯ-аас дараах тодруулгыг авлаа. 

- Талийгаачийн нас барсан өдөр ажлын өдөр байна. Тухайн өдөр хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ. Биеийн тамирын хичээл  орсон уу, амны хаалттай байсан уу?  

- Хичээлийн хуваарийг яамнаас хэлж мэдэхгүй байна. Сургуулиас нь тодруулахад хичээлээ тараад гэртээ ирээд өглөө сэрээгүй нас барсан гэдэг мэдээлэл өгсөн.

- Биеийн тамирын хичээл орсон уу гэдэг дээр яамнаас тодруулаагүй гэсэн үг үү? 

- Тийм ээ. Бид нар мэдэхгүй байна.