Эдийн засаг
2022.05.23 15:42
4256
Монполимет групп "ТОП-100 ААН"-ийн нэгээр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр Монполимет групп шалгарлаа. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг билээ.
 
 
"Монполимет групп" өдгөө 30 жилийнхээ ойгоо угтаж буй бөгөөд энэ хугацаанд 2000 гаруй ажлын байр бий болгож, улсын болон орон нутгийн төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж, үндэсний ханган нийлүүлэгч байгууллагуудад 310 тэрбум төгрөг, төрийн өмчит үйлчилгээний байгууллагуудад 100 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого тус тус төвлөрүүлсэн байна.
Мөн 400 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын урсгалыг эх орондоо үлдээж, 1445 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн, 300,000 модыг тарьж, ургуулан ойн төгөлүүдийг бий болгон, Монгол Улсдаа анх удаа хүний гараар бүтсэн цэнгэг уст Тосон нуурыг бүтээн байгуулж, шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй жил дарааллан шалгараад байгаа юм.