Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2022.05.23 16:15
8330
Авьяаслаг балетчин бүсгүй Г.Урин альцгеймер өвчин тусчээ

Залуу авьяаслаг балетчин балетын тайзнаа олон сайхан дүрүүдийг бүтээсэн. Гэвч харамсалтай нь тухайн бүжигчин эмэгтэй ой санамжаа алдах альцгеймер өвчин туссан байна.

Тэрбээр 2018 онд ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдсан “Arabesque” тэмцээний модерн төрөлд амжилттай оролцсон төдийгүй 2019 онд БНСУ-ын балетын “WISE” театрын жүжигчидтэй хамтран тавьсанЖизельбалетад оролцсон залуу уран бүтээлч юм.

Балетчин бүсгүй Г.Урингийн бүтээсэн дүрүүд:

•     П.И.ЧайковскийХунт нуурбалетын вальс, Мазурка

•     П.И.ЧайковскийЦөмөөхөйбалетын араббүжиг

•     Ф.ХерольдДэггүй лизбалетын найз

•     А.АданЖизельбалетын Корзинки, сүнс, Хоёрдугаар үзэгдэл, хоёр Вилис

•     Ж.ЧулуунУран хасбалетын Кукил, согоо, Па-дексион, могой

•     Х.АлтангэрэлТөгсгөлгүй тангонайз

•     П.И.ЧайковскийШелкунчикорос бүжиг, цас, вальс

•     Л.МинкусДон Кихотбалетын олны хэсэг

•     Л.МинкусПахитабалет

    А.ХачатурянСпартакбалетын олуул хэсэг

•     Л.ДелибКоппелиябалет

•     Б.АсафьевБахчисарайн оргилолт булагбалет

•     Э.ЧойдогЧойжид дагинабалет

•     И.МорозовАмттаны докторбaлет зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн юм.

Альцгеймер өвчиний тухай мэдээлэл хүргэхэд ой санамжаа алдах, оюуны ерөнхий чадамж доройтох зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Альцгеймерын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Харамсалтай нь Альцгеймер өвчнөөр өвчилсөн өвчтөн эхний шинж тэмдгийг ажигласан ч аль болох нуухыг хичээдэг тул эрт үед нь илрүүлж чаддаггүй. Хэдийгээр голцуу нас ахисан хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн ойлголт нийгэмд байдаг хэдий ч залуухан уран бүтээлч бүсгүй энэ өвчинөөр өвдсөн нь тун харамсалтай.