Нийгэм
2022.05.24 14:17
2110
Ирэх сарын 1-нээс иргэд цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө

Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022.01.01-2022.05.31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Тэгвэл хэрэглэгчид ирэх 6-р сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрсдөө хариуцан төлнө. Энэ хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас сануулжээ.