Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.05.24 17:15
422
Хүний эрхийн үйлсийг хөгжүүлэх талаар таван зүйлийг ямагт баримталж байна

5-р сарын 23-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Гуанжөүд Хятад улсад айлчилж буй НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелеттай уулзав.

Ван И онцлохдоо, Ши Жиньпин дарга ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзэл бол бидний хүчлэн зүтгэх зорилт гэж хэлсэн байдаг. Хятад улс хүний эрхийн үйлсийг хөгжүүлэх талаар таван зүйлийг “ямагт” баримталж байна гэв. Тухайлбал:

Нэгд, оршин амьдрах эрхийг ямагт тэргүүн чухал байранд тавьж байна. Хятад улс дэлхийн 9% хувь ч хүрэхгүй газар нутаг дээр дэлхийн 1/5 хувийн хүн амын амьдралыг босгож, түүнчлэн дэлхийд хамгийн том нийгмийн даатгалын тогтолцоо, бүх нийтийн эрүүл мэндийн баталгаажуулалтын сүлжээг байгуулсан. КОВИД-19 цар тахлын халдвар гарснаас хойш Хятад улс ард олныхоо амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоороо хамгаалсан юм.

Хоёрт, хөгжлийн эрхийг дээшлүүлэхийг ямагт тэргүүлэх чиглэлээ болгож байна. Хятад улс хэт ядуурлын асуудлыг түүхэн чанартайгаар шийдвэрлэж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн үйл явцын ядуурлыг бууруулах зорилтоо 10 жил урьдчилан биелүүлэв.

Гуравт, иргэдийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг ямагт үндсэн үүргээ болгож байна. Хятад улс бол үндэсний хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа залгаагаар боловсруулж хэрэгжүүлсэн дэлхийн цорын ганц том гүрэн юм.

Дөрөвт, Цөөнх үндэстэн зэрэг онцгой бүлгийн эрх ашгийг хамгаалахыг ямагт чухал агуулгаа болгож байна.

Тавд, ард түмний аюулгүй байдлыг хамгаалахыг ямагт урт хугацааны зорилт болгож байна. Ноднин олон улсын нэр нөлөө бүхий судалгааны байгууллагаас нийтэлсэн хууль болон аюулгүй байдлын эмх журмын тухай судалгааны тайланд, Хятад улсын олсон оноо дэлхийд өмнүүрт орсон.