Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.05.25 10:59
341
Саад бэрхшээлийн дунд боломж байдаг

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулганы нээлт дээр, өргөн хүрээнд “хамтаар зөвшилцөн, хамтран байгуулж, хамтдаа хүртэх” глобал үзэл баримтлал хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн, адил бус соёл иргэншлийн солилцоог дэмжих ёстойг  Хятад улсын дарга онцолсон байдаг.

Хүндрэл бэрхшээлийн өмнө сөхрөхгүй, хүнд хэцүү байх тусам итгэл зоригоо чангалах ёстой. Хатуу бэрх хүнийг хурцалдаг бөгөөд хөгжлийн хүрдийг зогсоож чадахгүй гэдгийг хүн төрөлхтний түүх гэрчилж байна. Тиймээс сорилтын өмнө бид итгэл алдрах бус, харин эсрэгээр итгэлээ эрчилж, зоригтой алхам хийх ёстой юм.

Энх тайван, хөгжил, шударга голч байдал, ардчилал, эрх чөлөө зэрэг нийлж хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг бүрдүүлж байдаг бол Хятад улсын дарга олон улсын болон дотоодын том чухал арга хэмжээн дээр түүний агуулгыг улам баяжуулан тайлбарлаж, улмаар дэлхийн эдийн засгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж, олон улсын хөгжлийн итгэл зоригийг хөвчилсөн юм.

Тухайлбал “Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл” бол Хятад улсын даргын шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын онолын том чухал инновац бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын онолын үндэс суурийг бүрдүүлэхэд чухал түлхэц өгч байгаа юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 21 жилийн ой энэ онд тохиож байна. Сүүлийн 21 жилийн турш энэхүү чуулга уулзалт Ази тивд тулгуурлаж, дэлхийд нээлттэй ажиллан, Азийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн даяарчлалыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг талаар нааштай санал санаачилга, арга ухаанаар хангасан юм.

Өдгөө даян дэлхийн урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсалд орж, хүн төрөлхтөн өрсөлдөөн сорилтуудад маш хянуур болгоомжтой хандах цаг болоод байна. Цар тахал даамжирч буйн дээр аюулгүйн шинэ эрсдэл  нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт суларч, цаг уурын өөрчлөлт болон дижитал эдийн засгийн олон асуудлууд бидний өмнө тавигдаж байна. Иймд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулган “Цар тахал ба дэлхий: Дэлхийн хөгжлийг хамтаар ахиулж, хамтын ирээдүйг байгуулъя” уриан дор зохиогдсон нь бас ч учиртай юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд Хятад улсын дарга “хүн төрөлхтний амь насны аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалах, мөн глобал засаглалын сорилтыг хамтдаа даван туулах” зэрэг санал санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд дэлхийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг анх дурдан гаргасан юм. Түүний илтгэл түүхийн жам ёсыг мөрдөн, олон улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход жинтэй хувь нэмэр оруулах юм.