Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.05.25 14:03
1916
"БАНХАУ-ын Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн"

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээллээ.

Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар: "Засгийн газрын хуралдаанд Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд зорчигч тээврийн агаарын тээврийн үйлчилгээ зогссон байна. Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай яриад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн.

Засгийн газрын хуралдаанаар ярилцаад "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот чиглэлд "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргасан.

Нэг долоо хоногт нь Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын тээврийн компани сөөлжлөх байдлаар нислэг үйлдэнэ гэсэн үг. ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцана. Мөн МИАТ ИНЕГ-аар асуудлаа тавьж нислэгийн зөвшөөрлөө шийдүүлнэ.

Тусгаарлалтын асуудлын талаар таамаг ярьмааргүй байна.  Шийдвэр гарсан учраас манай ГХЯ-наас, Хятадын ГЯ-нд Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургадугаар сарын 1-нээс өмнө ард иргэддээ зарлах байх" гэв.