Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.05.25 14:47
9357
Э. Бат-Үүл хэнээс эмээж, юунаас айсандаа "каск" өмсөв

Э.Бат-Үүл нарын АН-ынхан өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор" жагсаалыг зохион байгуулж байна.

Жагсаалын үеэр цагдан хорих ангиас суллагдаад удаагүй байгаа Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл "каск" өмссөн нь олны анхаарлыг татлаа.

Тэрбээр гурил цацуулахаас айв уу, ташуурдуулахаас эмээв үү? Харин хэдхэн мөчийн дараа өмсөж байсан (хамгаалалтын малгай) "каск"-аа тайлаад хаашаа ч юм явжээ.

Өмнө нь МУГЖ Д.Сосорбарамыг үзэл бодлоо илэрхийлж байхад нь иргэн Х.Бээжин гурил цацаж байсан билээ.