Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.05.26 10:16
2208
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханбогд сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тус сумын иргэдэд танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Засгийн газрын зарим гишүүдийн хамт ажиллаж байна.
 
 
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус сумын иргэдэд танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулан өглөө.
 
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа дээгүүрт ордог тус суманд "Оюутолгой" компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгууллаа.