Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.26 12:18
1746
Уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэн, морьтай жагсаал хийнэ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ. Уяачид “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болох нь. Үндэсний баяр наадам бол биет бус соёлын өв юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой. Үндэсний өв соёл, түүнээ хамгаалах нь нэгдэж нягтруулах ач холбогдолтой. Гэвч үүний эсрэг хууль батлаад явж байна. 

Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрсээр байна. Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна. УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй. Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя. 2003 онд манайх Үндэсний өв соёлын эсрэг хууль гаргасан. Үндэсний баяр наадмын тухай хуулиар үндэсний морин уралдаан биш хурдан морины уралдаан гэсэн гарчигтай хууль гаргасан. Конвенц дээр үндэсний соёлыг аюулд оруулах гурван зүйл бий. Нэгдүгээрт биет бус соёлын талаар буруу ташаа агуулга түүх бий болгодог, агуулгыг өөрчлөх, бүтцийг өөрчлөх гэх байдлаар аюулд оруулдаг. Энэ аюулд үндэсний морин уралдаан орж байна  ” гэв.