Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.29 13:06
17207
Нөхөртэйгөө нийлж найзынхаа 20 сая төгрөгийг гэрээс нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны ... тоотод 2022.05.27-ны өдрийн 22:20 цагийн орчимд үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу ЭЦА-ны ХүГХТХ, НЦУГ-ын МШГ-ын ХүГХТХ, БЗДЦГ-3 хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад  “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарыг эрэн сурвалжлан ажиллаж байна. 

Сэрэмжлүүлэг: Иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.