УИХ-ын гишүүн
2022.06.02 08:26
4973
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй зугтаж байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэгт холбогдож, түүнд хүчиндүүлсэн гэх охид, эмэгтэйчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага хүртэл өгч байсан. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллага удаан хугацаанд шалгаж байгаа бөгөөд одоо хүртэл шийдэгдээгүй байна.

Ц.Анандбазарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд хүргүүлэх саналтайгаар  прокурорт хүргүүлсэн бөгөөд прокурорын байгууллагаас хэргийг хянаад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Харин хавтаст хэргийг танилцуулахаар прокурорын байгууллагаас удаа дараа түүнийг дуудсан ч танилцахгүй "зугтаж" байгаа аж. Угтаа прокуророос яллах дүгнэлт үйлдэж, тогтоолтой нь танилцуулснаар хэргийг шүүхэд шилжүүлнэ.