Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2022.06.02 14:00
5077
Байр суурь: Өмхий махны асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд

Нийслэлчүүд химийн бодисоор бордсон, өөрөөр хэлбэл цогцос хадгалах бодисоор бордсон мах хэрэглэдэг байсан харамсалтай мэдээ нийтэд болоод буй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах томоохон асуудлын нэг яах аргагүй мөн. 70 сая малтай манай улсын хувьд эрүүл, чанарын шаардлага хангаагүй малын мах идэж байгаа нь эмгэнэл юм. 

Гадны нэг улсын иргэн монгол малын махыг хор болгон боловсруулж, түүнийг нь нийтээрээ идэж байгаа нь хорт хавдар өвчнөөр өвчлөх суурь болж байна. Дэлхийд хавдарын тоогоор тэргүүлээд байгаа нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудалд бидний сонгосон УИХ-ын гишүүд нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй. 

Бид жирийн иргэдээс өмхий махны асуудлаар байр суурийг нь тодруулсан бол төрийн ордонд биднийг төлөөлөн суугаа УИХ-ын гишүүдээс ч байр суурийг нь тодруулж байна. Хамгийн эхлээд ХҮН-аас нэр дэвшин сонгогдсон Т.Доржханд гишүүнээс байр суурийг нь тодруулахад:

"Холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага нь яаралтай шалгах хэрэгтэй. Засгийн газрын түвшинд яаралтай ажлын хэсэг гаргаад дүгнэлтээ хурдан танилцуулах хэрэгтэй байна. Монгол улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн эдийн засгийн суурьтай улс. Түүнийгээ дагасан түүхий эдээ гадагшаа экспортлох шаардлагатай. Ашиг олох сонирхлоор иймэрхүү үйлдэл хийхийг дэмжиж болохгүй. Хариуцлага хүлээлгэсэн юм байхгүй торгоод өнгөрдөг ийм тохиолдол байж болохгүй. Иймэрхүү үйлдэл цаанаа улс төрийн хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой байдаг. Тэр цаад эзнийг нь зарлаж байгаад хэн гэдэг компани ямар ашиг сонирхлоор махыг химийн бодистой холиод үйлдвэрлээд байгааг гаргаж ирээд стандартаа сайн тавих хэрэгтэй байна. Ойрын хугацаанд яаралтай энэ асуудлыг шийдэхгүй бол цөөхөн Монголчуудын эрүүл мэнд амь насаараа хохирч байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: