Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.06.02 17:04
6820
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэнэ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат болон Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр /2022.06.02/ Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.7.5 заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ. 

Хэргийг тодруулбал "Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Отгочулуу нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;" юм.