Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.06.07 10:29
4573
ХӨСҮТ: Гашуунсухайтад ажилладаг нэг иргэнээс урьдчилсан байдлаар ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрсэн

Гашуунсухайтын тээвэрчдээс ДОХ/ХДХВ-ын хэд хэдэн халдвар илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс шинжилгээний баг очсон гэх мэдээллийг ХӨСҮТ-өөс тодрууллаа.

ХӨСҮТ: "Гашуунсухайтад коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор ХӨСҮТ-өөс шинжилгээний баг ажиллаж байгаа. Энэ үеэр тандалт хийх зоилгоор БЗХӨ-ий шинжилгээ хийхэд нэг хүнээс урьдчилсан байдлаар ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрсэн. Тухайн иргэн жолооч биш, боомтод ажилладаг. Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-рүү авч ирж, дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна" гэв.

Мөн ХӨСҮТ-өөс урьд нь Гашуунсухайтын жолооч нараас БЗХӨ-ий шинжилгээ хийдэг байсан эсэх талаар тодруулахад урьд нь хийдэггүй байсан, зөвхөн аймгийн төв дээр энэ төрлийн шинжилгээг хийдэг байсан. Энэ удаа тандалт хийх зорилгоор шинжилгээ авсан гэдгийг хэлсэн юм.