Хууль эрх зүй
2022.06.08 16:52
6245
Н.Түвшинбаярын хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогч талд шилжүүлнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Шүүх хурал өглөө нээлттэй эхэлсэн ч хуралдааны явцыг дэлгэцээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзээд хаалттай горимд шилжүүлсэн. 

Шүүх хурлын үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч талийгаачийн ар гэрт шүүгчдэгчийн гэр бүлийн хэрэглээний хоёр үл хөрөнгийг харилцан зөвшилцсөний үндсэнд шилжүүлэх болсныг мэдэгдлээ.