Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.06.09 14:24
19876
Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүх танхимд болж өндөрлөв. 

Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, шүүгдэгч Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц, хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Иргэний хуулийн тус тус заалтуудад зааснаар шүүгдэгч Н.Түвшинбаяр нь амь хохирогчийн эмчилгээний зардал болон, оршуулгын зардалд 2,8 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн ба шүүгдэгч Н.Түвшинбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан, гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн хуулийн дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг мөн дурдлаа.