Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.06.10 11:17
19772
Архидан согтуурсан үедээ найзыгаа зодож, хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй “Ш” нь хохирогч “О”-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.