Хууль эрх зүй
2022.06.10 14:05
9820
Архидан согтуурч, хүүхдийн тоглоомын талбайд бие зассан эмэгтэйчүүдийг 25-35 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд хүүхдийн тоглоомын талбайн саравчинд дөрвөн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар гулсуурны хажууд бие засаж буй бичлэг цацагдсан.  Тэгвэл эдгээр эмэгтэйчүүдэд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.

Тодруулбал, 2022 оны 6-р сарын 2-ны өдөр БГД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэр 10-р хорооллын орон сууцны гаднах тоглоомын талбайд 21-23 насны эмэгтэйчүүд арх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дээрх үйлдлийг гаргасан байна. Хуулийн байгууллагаас архидан согтуурсан эмэгтэйчүүдийг 25-35 мянган төгрөгөөр торгожээ.