Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2022.06.10 20:59
7207
Сэлэнгэчүүд дараагийн сонгуульд хэнийг дэмжих вэ?

Ямар нэг улс төрийн нам эвсэл, улс төрчийн нөлөөгүйгээр санамсаргүй түүврийн аргаар улс төрчдийн рэйтингийн судалгааг гаргадаг МЕС судалгааны байгууллагаас аймаг тус бүр бүрээр улс төрчдийн рэйтингийг гаргаж эхэлжээ. Энэ удаад Сэлэнгэ аймгийн сонгогчид 2020 онд сонгосон улс төрчдөө 2024 онд дахин  сонгох эсэхийг тандсан байна. Судалгааг Сэлэнгэ аймгийн сонгуулийн насны 500 иргэнээс  өнгөрсөн сарын 20-23-ны өдрүүдэд түүвэрлэн, асуумжийн аргаар авчээ. Сэлэнгэ аймаг нь гурван мандаттай, Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын гурван гишүүн сонгогдсон. Тойрогтоо ажиллаж байгаа байдлаар иргэд үнэлэлт дүгнэлт өгсөн нь мэдээж. Тэгвэл анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тойргийнхоо иргэдээс чамлахааргүй оноо авчээ. Тодруулбал, нийт санал өгсөн иргэдийн гурван хувь нь Д.Өнөрболор гишүүнийг дараагийн сонгуульд заавал сонгоно гэсэн бол 23 хувь нь дахиж сонгоно гэж хариулсан бол 33 хувь нь мэдэхгүй байна гэж хариулжээ. 

Харин ерөнхий  сайд асан Ж.Эрдэнэбат болоод Ч.Ундрам нарын хувьд тойргийн сонгогчид тийм ч таатай хандсангүй. Судлаачдын үзэж байгаагаар Сэлэнгэчүүд Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд таагүй хандаж байгаа бололтой хэмээн судалгааны үр дүнг дүгнэжээ.