Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.13 18:21
5744
С.Амарсайхан хотын дарга байх үедээ 80 саяын орлоготой байсан бол сайд болоод 2 тэрбум болгож өсгөжээ

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы ХОМ-ыг танилцуулж байна.

С.Амарсайхан нь 2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан бөгөөд 2019 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдон ажиллаж байгаад 2020 оны сонгуулиар Налайх дүүргээс УИХ-д нэр дэвшин гарч ирсэн. Улмаар мөн оны долоодугаар сард хотын даргын ажлаа хүлээлгэн өгч, 2021 онд Шадар сайдаар ажиллаж эхэлсэн юм.

Сонирхолтой нь, түүний орлого НИТХ-ын даргаар ажиллаж байхад нь 70 сая байсан ч, Хотын дарга болмогц 83 сая болж өссөн бол давхар дээл нөмрөж УИХ-ын гишүүн, Шадар сайдаар ажиллах болсон цагаас даруй 11 дахин өсөж, 1 тэрбум 817 сая 411 мянга болж өссөн нь эрхгүй анхаарал татна.

Тэрээр, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 350, Жийп болон туулах чадвар өндөр, Mazda, CX-9 гэсэн 202 саяын автомашин хөлөглөдөг гэх бөгөөд 225 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл хэрэглэдэг байна.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд гурван нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт үнэ нь 10 тэрбум 767 сая. Тэрээр Дархан Цаазат Богдхан уулын аманд байрлах орд харш мэт хаусаа АТГ-д мэдүүлээгүй байв.

Мөн Шадар сайд С.Амарсайхан нь 3 тэрбумын авлагатай, 100 саяын зээлтэй байх бөгөөд тус авлага нь 2017 онд 4 тэрум 500 сая байсан ажээ. Харин 100 саяын зээлийн тухайд мөн л 2017 онд авсан байх бөгөөд энэ зээл өдий болтол төлөгдөөгүй байж болзошгүй байна. Учир нь АТГ-ын ХОМ-д 2020 он хүртэлх л мэдээлэл нь байгаа юм. 

Түүний эзэмшилд "МСГ" Банк Бус Санхүүгийн Байгууллага , "Эво вэлнэс" ХХК зэрэг байдаг бөгөөд Оюуны Ундраа Групп ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг ажээ.