Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийслэл
2022.06.14 09:14
1207
Улаанбаатарт 28 хэм дулаан

Улаанбаатар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ