Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.06.15 13:32
9425
НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

Засгийн газраас нэг сая хүртэлх цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулж "Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-наас иргэдийн данс руу шилжүүлнэ" гэдгийг хэллээ.

Тэрээр, "НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн. Буцаан олголтыг нэг сарын  дараа олгодог. Урьдчилсан байдлаар манай улсад 400 мянган иргэн 1 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр иргэн нэг бүрийн дансыг авах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын НДШ-ийг энэ сарын 25-ны дотор буцаан олгоно. Энэ хууль энэ оныг дуустал  хэрэгжинэ" гэв.