Хууль эрх зүй
2022.06.15 15:14
2692
Д.Эрдэнэбилэгийг хилээр гарахыг хориглож, батлан даалтад гаргажээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг СБД-ийн Эрүүгийн. хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн ч шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. 

Харин түүний өмгөөлөгч шүүхийн захирамжид гомдол гаргаж,  Ерөнхий шүүгч хянаад 6-р сарын 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Д.Эрдэнэбилэгийг хилээр гарахыг хязгаарлаж, батлан даалтад гаргажээ.