Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2022.06.16 14:58
6397
Сэлэнгэ аймаг ХАА-н чиглэлээр БНСУ-ын хот, аймгуудын ИТХ-тай хамтарч ажиллана
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллах нэн чухал. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар Улс орны хэмжээнд болон Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалт хийх шинэ эх үүсвэрүүдийг бий болгож хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна.  Энэ хүрээнд өнөөдөр НИТХ болон БНСУ-ын Чүнчон аймгийн ИТХ хооронд болон Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд  хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж ирсэн. Нийгэм эдийн засгийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. БНСУ бол манай гурав дагч хөрш. Гадаад худалдааны чухал түнш. БНСУ-тай хөгжүүлж байгаа манай бодлого өнөөдөр стратегийн түвшинд хөгжөөд байна. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд харилцан албан айлчлал чухал үүрэгтэй. Өнөөдөр бид нар стратегийн түншлэлийн харилцааны бат бэх суурин дээр суурилж дараагийн 30 жилд худалдаа, эдийн засгийн харилцаагаа  шинэ шатанд гаргахыг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой БНСУ-ын шинэ засгийн газрын бодлоготой уялдуулж  , ХАА, тээвэр ложистик , байгаль орчны томхон төсөл хөтөлбөрүүдэд хамтрах, хөрөнгө оруулалт татахыг бид эрмэлзэж байгаа. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагуулан чөлөөт бүс , дагуул хот байгуулахахдаа бид  БНСУ-ын Инчеоны эдийн засгийн чөлөөт бүсийн туршлагыг судалж, хот төлөвлөлтийн туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Ургаж төлжиж байдаг баялаг болох ХАА-н салбарыг Сэлэнгэ аймагт хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг чиглүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг Сэлэнгэ аймгийн удирдлагууд үзэглэх гэж байна" гэлээ.