Улс төр
2022.06.20 11:42
1820
Монголын ТӨР хувийн хэвшилтэйгээ үргэлж дайтдагийн горыг АРД ТҮМЭН амсах ёсгүй!!

Сүүлийн зургаан жилийн дотор хэд хэдэн хүнд үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа. Гэвч төрд очсон хувийн хэвшлүүд эхнээсээ ганхаж “ТЭГ” зогсолт хийх дээрээ тулжээ.

Тухайлбал, хорин жилийн түүхтэй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Засгийн газраас 2022  оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан.  Тухайн үед концесс эзэмшигч  “Кью эс си “компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн Сангийн сайд зарлав.  

Тодруулбал, 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл хэмээн тайлбарласан. Улмаар концессийн гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны 2-р сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн 4-р сард гаргасан юм.

Уг нь “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулжээ.   

2015 оны 12-р сард гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 71,3 сая ам.доллар буюу 133 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл авсан байдаг.  

Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад ашигласан нийт зардлын ердөө 14 хувь аж.  Хуваарь ёсоор зээлээ төлсөөр 2018 оныг хүртэл 88 тэрбум төгрөгийг барагдуулжээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүх л салбар доголдож, хувийн хэвшлүүд ачааны хүндийг нуруун дээрээ үүрч ирсэн.  Гэвч Монголын төр хүнд цаг үед уян хатан хандах бус 191,2 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна.  

Өнөөдөр барилгын салбарын гол бүтээгдэхүүн болох цемент хомсдолд орж, төмөр, гангууд тэг зогссон. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилсан ч хатуу заалттай концессоо зогсоож  болохгүй. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд буцаж очсоноор концессоор хийгдэх ажил бүрэн зогссон гэж хэлж болох нь. 

Ийн Монголын төр хувийн хэвшилтэйгээ үргэлж дайдаж, горыг нь ард түмэн л амсдаг.