Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2022.06.20 22:08
4596
Монголын Үндэсний Их Сургууль элсэгчиддээ ХОС ДИПЛОМТОЙ төгсөх боломжийг нээж өглөө

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл боловсролын салбарт 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13 салбар сургуульд олон улсад эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр цалинтай төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой  250 гаруй мэргэжлээр 15000 оюутан, 700 гаруй өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалалсан багшлах боловсон хүчинтэйгээр "Олон улсын тэргүүлэх Их Сургууль" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус сургууль нь Монгол улсад анх удаа 40000 мкв талбай бүхий хамгийн анхны, хамгийн том “Эрдэм шинжилгээ Инноваци технологийн төв”-ийг байгуулж боловсролын салбарт 80 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Мөн Монголын хамгийн том хувийн их сургуулийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилладаг тус сургууль МҮИС-д элсэгч, оюутан залуусаа дэлхийд гаргах маш олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

Тодруулбал, Монголын ирээдүй хойч үе болсон залуу үеийнхээ боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж "ХОС ДИПЛОМ"-той буюу хоёр мэргэжлээр нэгэн зэрэг сурч төгсөн, цаг хугацаагаа хэмнэж, даяарчлагдсан дэлхийд өндөр хөгжилтэй орны залуустай хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгчээ.


Мөн ирээдүйн тэрбумтнуудыг бэлтгэх "1000-CEO" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн бизнестэй болж компани удирдах сонирхолтой, онц сайн сурлагатай 1000 элсэгч оюутнуудыг мэргэжил харгалзахгүйгээр сонгон маркетинг, менежментийн чиглэлээр бизнесийн үнэгүй хөтөлбөрөөр тусгайлан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тус хөтөлбөр нь элсэлтийн ерөнхий шалгалтын 550-аасдээш оноотой МҮИС-ийн элсэгчдэд хамаарах бөгөөд өөрийн суралцаж буй мэргэжил харгалзахгүйгээр мэргэжлийн багш, монтороор зааварчлуулж, хамтын оффист компанийн ажлын байртай болох, цалинтай сурах боломжтой гэдгээрээ онцлог.

Тодруулбал, нэгдүгээр курсдээ маркетинг, менежментийн 15 кредитийн багц хичээлийг үзэж, амжилттай төгссөн тохиолдолд хоёрдугаар курсээсээ нэг сарын 100 мянган төгрөгийн цалинтай, гуравдугаар курсээсээ нэг сарын 200 мянга, дөрөвдүгээр курсээсээ нэг сарын 400 мянган төгрөгийн цалинтай ажиллах юм. Мөн тухайн компанийн олсон ашгаас хувь хүртэх боломжтой ажээ.

Ирээдүйгээ томоор харж, сонирхсон мэргэжлийнхээ хажуугаар өөрийн гэсэн бизнестэй болохыг зорьсон шаардлага хангасан 1000 оюутанд Монголын Үндэсний их сургуулийн хэрэгжүүлж буй тус "1000-CEO" хөтөлбөр нээлттэй.

Түүнчлэн БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Япон, Тайвань, Энэтхэг,  зэрэг 26 орны нийт 50 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг Монголын Үндэсний их сургууль нь иж бүрэн хэрэглээний технологид суурилсан сургалттай гэдгээрээ Монголдоо анхдагч сургууль юм.