Хууль эрх зүй
2022.06.21 17:06
6597
Японд осолдож нас барсан залуугийн ар гэрийнхэнтэй холбогджээ

Зургаадугаар сарын 17-ны өдөр 20:30 цагийн орчимд Япон Улсын Йокохама мужийн Исого-кү хотод Монгол иргэн авто ослоор амиа алджээ.  Тодруулбал, тус хотын Шинмори Чогийн уулзвараар суудлын автомашин зүүн эргэхдээ эсрэг эгнээний хоёр машинтай мөргөлдсөн байна. Харамсалтай нь тус автомашиныг жолоодож явсан 32 настай монгол залуу эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас баржээ.

Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн бөгөөд ГХЯ-ны Консулын газраас талийгаачийн ар гэрт мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.