Ерөнхийлөгч
2022.06.21 20:25
3791
Монголд анхдагч ойн генетик нөөцийн төвийг Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Монголын анхны ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

    Мөн УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хууль хэлэлцэн, баталсантай холбогдуулан”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ –аас “Үр ашигтай хөрөнгө оруулалт-Хэмнэлтийн бодлого” уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Үүнээс гадна “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалтынхаа хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг бий болгохоор зорьж байна. Улмаар 1000 тонн хүчин чадалтай модны үрийн ,биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв , жилд 500м куб микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьж гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

Энэ 2022 онд Эрдэнэт йлдвэрийн хаягдлын аж ахуйд нэг сая модыг салхины хамгаалалт, тоос бууруулах зорилгоор барьж байна. Ингэхдээ эрдэмтдийн 3 жил боловсруулсан Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн 40 жил хуримтлагдсан лагийг бүрэн ашиглаж дуусгажээ.

Цаашид ногоон дэд бүтцийн загвар ойн аж ахуй буй болгох, хүн төвтэйойжуулалт хийж мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод тарьж, ургуулах,хангайн бүсийн гол мөрний усны нөөц , голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод тарих, хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод тарих, Орхон, Булган аймаг орчимд 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийжээ.