Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2022.06.22 12:13
1076
Хүчтэй салхины улмаас 32 тоннын кран унажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тн-ын даацтай вандан кран энэ сарын 18-ны өдрийн орой салхинд туугдаж унасан осол гарчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол учраагүй байна.