Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.06.22 13:05
16433
"Хятад 20 тэрбум долларын өрөндөө манай улсын боомтуудыг авахаа мэдэгдсэн" гэх мэдээллийг ЗГ-аас няцаалаа

"Хятад улс 20 тэрбум долларын өрөндөө манай улсын боомтуудыг авахаа мэдэгдсэн" гэх мэдээлэл олон нийтийн  цахим сүлжээнд тархсан. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг асуудлыг хөндөж, "Ор үндэслэлгүй , худал мэдээлэл" болохыг онцолсон юм.

БНХАУ нь 2017 онд хоёр тэрбум юань, 2018 онд 700 сая юань, 2019 онд 600 юанийн буцалтгүй тусламжийг тус, тус манай улсад олгосон.  Эдгээрээс гадна Шинэ цэвэрлэх байгууламж /300 сая доллар/, Налайхын зам /36 сая доллар/, Дарханы зам /БНХАУ-аас 101.5 сая/ Хөшигийн хөндийн хурдны зам /140.3/, Яармагийн гүүр /30 сая доллар/, Хоум плазагийн гүүр /42.38 сая доллар/ гэх мэт бүхий л томоохон бүтээн байгуулалтыг БНХАУ-ын зээл, санхүүжилтээр барьсан.

Хятадаас авсан зээлийн хэмжээ

  • Засгийн газрын өр 746 мянган $
  • Богино хугацаат зээл 64 мянган $
  • Бондын өрийн бичиг 149.8 мянган $
  • Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган $
  • урт хугацаат зээл нь 202 мянган
  • бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган $
  • урт хугацаат өр 52 мянган $
  • 2020 оны Улсын төсөвт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт  200 сая долларын төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

Дээрх их хэмжээний өрнөөс гадна  Хятадын Ардын банкны своп хэлцлийн өр бий. Уг өрийг бид 2023 онд төлөх ёстой.