Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.06.22 18:22
2750
Европын холбооны ОХУ-ын газрын тосны хориг арга хэмжээ газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж байна

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.08-125.19ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

Европын холбооны ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна. Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаагаас газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байгаа юм.

Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байж магадгүй ба IG Client Sentiment Index-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний гаалийн татварыг  2022 оны 04 дүгээрсарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэргаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноосТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. МөнУУХҮЯ болон Роснефтькомпани хоорондын хэлцлийн үрдүнд манай улс АИ-92 автобензинийг тонн тутамд 1110 ам.доллараас хямдруулж 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Ингэснээр энэ оны 4-6 дугаар сард монголчууд зах зээлийн үнээс 1000 орчим төгрөгөөр доогуур үнээр буюу 1 литр АИ-92 автобензинийг 2390 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна.

(Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com;  www.oilprice.com ;  www.eia.gov.mnзэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)